Ангилал: IQ
Хамгийн түрүүнд бүгдийг нь зөв бодсон хүнд нэгжний шагналтай шүү. За хүмүүсээ амжилт.1. Баахан яст мэлхий 100 м зайд уралджээ. Гэтэл барианд ороход бөөн хэрүүл болжээ. Нэгт орсон яст мэлхий би 2-т орсон яст мэлхийний өмнө ирсэн гэжээ. 2-т орсон яст мэлхий 3-т орсон яст мэлхийний өмнө ирсэн гэжээ. Гэтэл гуравт орсон яст мэлхий нь би нэгт орсон мэлхийний өмнө ирсэн гэжээ. Гэтэл үнэхээр худлаа яриагүй байна . Яаж уралдсан бэ?
2. Нэг залуу архи уучихаад тасарчихаж. Унтаж байгаад сэртэл. Хаалга цонхгүй байшинд байж гэнэ. Тэр нэг их зовсонгүй тэр байшингаас гарч гэнэ. Яаж гарсан бэ. Жич хана нураахгүй. Дээвэр нь битүү.
3. Талх яагаад түлэгддэг вэ? Хүн яагаад живдэг вэ? Жирэмсэн хүн яагаад жирэмсэн байдаг вэ? Энэ гурван асуулт гурвуулаа нэг хариулттай. Уг хариултыг олно уу.
4. Улаанбаатарын 2 талд юу байдаг вэ?
5. Нэгэн хүн 9 давхар байшинд амьдардаг байж гэнэ. Гэтэл тэр үргэлж 6 давхар хүртэл цахилгаан шатаар яваад үлдсэн 3 давхрыг явган явдаг байж гэнэ. Яагаад явган гардаг байсан бэ?
6. Нэг хүн цөлд явж байгаад эргээд хартал. Ард нь ямар ч мөр гараагүй байв. Яагаад мөр гараагүй вэ?
7. Голын голд юу байдаг вэ?
8. Богд ууланд байдаг нэгэн чулуу далайд байдаггүй гэнэ. Энэ ямар чулуу вэ?