Ангилал: Танин мэдэхүй
Хүмүүс бид зөгий шиг ажилсаг гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл зөгий нь зуны цагт цэцэгнээс цэцгэнд дамжин цэцгийн тоосонцрыг цуглуулдаг байна. Тэгэж л тэд бал цуглуулдаг бөгөөд цуглуулсан балаа сархинагт хадгалан бидний идэх дуртай амттай балыг бий болгодог ажээ. Ингэж бал цуглуулах нь зөгийнүүдийн өвөлд бэлтгэж байгаа хэлбэр бөгөөд цуглуулсан балаараа өвлийг давж гардаг ажээ. Хүмүүс бид ч зөгийн балд дуртай бөгөөд зөгий арчлагчид зөгийн үүрнээс балыг авдаг ч гэсэн зөгийнүүддээ өвлийг давах хэмжээний балыг бас үлдээдэг байна.