Танин мэдэхүй
2016-05-04
Мэдээлэл хvртэх нь- зарчмууд, хэвлэл мэдээлэл ба мэдээллийн эрх чөлөө

Ангилал: Мэдээлэл

Мэдээлэл хvртэх тухай асуудлыг эрх зvйн зохицуулалтын талаар авч vзье. Vvнийг жишээн дээр тайлбарлая.
Жишээ 1. Сэтгvvлчид шvvн таслах хурлын vйл ажиллагааны vеэр аудио бичлэг хийжээ. Гэтэл тэр хурлын нэг хэсэг нь хаалттай болсон бөгөөд шvvгч сэтгvvлчээс шvvх хурлын танхимаас гарахынхаа өмнө хурлын vеэр хийсэн бичлэгээ арилгахыг шаарджээ. Гэхдээ хурал хаалттай хийгдэхээс өмнө болон дараа нь хийсэн бvх бичлэгээ арилгахыг шаардсан байна. Энэ тохиолдолд шvvгчийн тавьсан шаардлага хууль ёсны мөн vv?
Жишээ 2. Телевизийн сэтгvvлч хууль тогтоох байгууллагын vйл ажиллагааг сурвалжлахаар очжээ. Гэтэл vvднийх нь харуул тvvнийг оруулахгvй, «хэрэв орвол видео камераа vлдээгээд ор» гэсэн шаардлага тавьжээ. Гэвч сэтгvvлч камераа vлдээхийг зөвшөөрөөгvй учир харуул цагдаа дуудаж, сэтгvvлчийг төрийн ордноос хvчээр хөөж гаргасан байна. Энэ vед видео камер газар унаж эвдэрчээ. Энэ тохиолдолд ордны харуул болон цагдаагийн ажилтны vйл ажиллагаа хууль ёсны байж чадах уу? Сэтгvvлч төрийн ордонд орохын тулд заавал зөвшөөрөл авах ёстой юу, эсвэл чөлөөтэй нэвтрэх эрхтэй юу?

Жишээ 3. Парламентийн байрны гадаа цуглаан болжээ. Тэнд сонины нэг сэтгvvлч сурвалжлага авч, хэд хэдэн зураг дарсан байна. Гэтэл цуглаанд оролцож байсан нэгэн иргэн, мөн бас нэг цагдаа сэтгvvлч дээр ирж, «бидний дvрс орчихсон учир наад хальсаа устга» гэсэн ижил утгатай шаардлага тавьжээ. Тэд зургаа сонинд нийтлэгдэхийг хvсээгvй бөгөөд сэтгvvлчийг өөрсдийнхөө хувийн амьдралд оролцож байна гэж vзжээ. Энэ тохиолдолд цагдаа болон цуглаанд оролцогч хоёр хvний шаардлага хууль ёсны мөн vv? Жишээ 4. Сэтгvvлч орон нутгийн засаг захиргаанд хандаж бvсийн эдийн засгийн болон экологийн тоо баримт, мэдээлэл өгөхийг хvсчээ. Гэвч засаг захиргааны ажилтан татгалзсан хариу өгсөн байна. Учир нь бvсийн эдийн засаг, экологийн тоо баримт, мэдээний эмхэтгэл дээр нь засаг даргын шийдвэрээр «энэхvv мэдээлэл нь хэвлэл мэдээлэлд зориулагдаагvй» гэсэн тэмдэг дарсан байжээ. Энэ тохиолдолд нэгдvгээрт, ёсонд нийцэх vv?, хоёрдугаарт, сэтгvvлч энэ мэдээллийг шаардах эрхтэй байсан уу? Бид ОХУ болон олон улсын хууль тогтоомжоор иймэрхvv асуудлуудыг хэрхэн зохицуулдагыг авч vзэхийн тулд дээрхи дөрвөн тохиолдлыг жишээ болгон авлаа. Мөн ОХУ болон Европын бусад оронд мэдээлэл хvртэх зарчим ямар байдаг тухай ярих болно.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөний талаар нийтээр хvлээн зөвшөөрч, тогтож хэвшсэн нийтлэг жишиг, хэмжvvр байдаг бөгөөд эдгээр нь ихэвчлэн vндсэн хуулиар тогтоогдсон байдаг. Ялангуяа өөрсдийгөө ямар нэгэн байдлаар чөлөөтэй гэж vздэг улс орны vндсэн хуулиндаа vvнийг тусгасан байдаг. Танай, манай хоёр орны vндсэн хуулинд «хvн болгон төрийн нууцаас бусад асуудалтай холбоотой мэдээллийг олж авах эрхтэй» гэж заасан байдаг. Энэ бол улс орны иргэн бvрт хамааралтай, нийтлэг журам юм.

Мэдээлэл гэдэг нь хийсвэр ойлголт учраас тvvний статус, зэрэглэл нь хуулиар маш нарийн заагдсан байх ёстой. Мэдээллийг зvгээр нэг мэдлэг олж авах хэрэгсэл гэж ойлгож болохгvй юм. Vvнийг нэг талаар эд бараа, өөрөөр хэлбэл, худалдаж, худалдан авч болон гэдэг талаас нь ойлгох хэрэгтэй. Орост саяхан шинэ Иргэний хууль батлан гаргаснаар энэ тухай ойлголт тодорхой болсон. Харин Европын бусад улс орны хувьд энэ нь нэгэнт тогтчихсон хэм хэмжээ юм.

Тэгэхээр бид өнөөдөр мэдээллийг эд бараа талаас нь биш, хамгийн гол нь сэтгvvлчид болон иргэдийн анхаарлаа хандуулж байдаг объект гэдэг талаас нь авч vзэх юм. Нийтлэг журмаар мэдээлэл нь бvх нийтэд нээлттэй бөгөөд хамгийн гол нь хуульчлагдса байх ёстой. Гэхдээ энд төрийн нууц болон бусад хуулиар хамгаалагдсан нууцууд хамаарахгvй. Тvvнчлэн хориглоогvй бол зөвшөөрнө гэсэн зарчим vйлчилнэ.

Орост дөрвөн жилийн өмнө мэдээллийн эрх чөлөөг хамгаалах хууль батлагдан гарсан. Энэ хуулинд мэдээллийн зэрэглэлийг нарийвчлан тогтоосон ба мэдээлэлтэй холбоотой бvх зvйлийг хуульчилсан. Энэ хууль гарснаар зөвхөн иргэд төдийгvй сэтгvvлчдийн хувьд мэдээлэл олж авахад маш хялбар болсон. Ер нь энэ хууль нь мэдээлэл гэдэг ойлголтоор хvмvvсийн нvдийг нээсэн гэж хэлж болно.

Мэдээлэл хvртэх хоёр ерөнхий зарчим байдаг. Vvнд:
1. Чөлөөтэй хvртэх зарчим
2. Хязгаарлалттай хvртэх зарчим
Хоёр дахь хязгаарлалттай мэдээлэл хvртэх зарчимд нь төрийн нууц, худийн нууц орно.

А. Төрийн нууцын хувьд заавал Төрийн нууцын тухай хууль байх ёстой бөгөөд энэ хуулиар дараахь 3 гол зvйлийг тодорхойлдог. Vvнд:

1. Төрийн нууц гэж юуг хэлэх
2. Төрийн нууцад юу юу хамаарагдах
3. Төрийн нууцыг хэн хvртэх

Ийм хууль батлах зайлшгvй шаардлагатай. Яагаад гэвэл төрийн нууцтай харьцах хvний тоо хязгаарлагдмал байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн нууцын мэдээлэл явцуу хvрээнд тархдаг. Төрийн нууцад улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бvрэн бvтэн байдал, нийгмийн болон vндэсний аюулгvй байдалтай холбоотой зvйлvvд ордог. Тийм учраас мэдээллийн хvрээ хязгаарыг хуулиар тогтоосон байх хэрэгтэй. Хэрвээ энэ хvрээ хязгаар тогтоогдоогvй, өөрөөр хэлбэл, нууцын жагсаалтыг тогтоогоогvй байвал нууц задрах асуудал гарч ирнэ. Иймээс хуулинд төрийн нууцын жагсаалт маш тодорхой байх ёстой. Жишээлбэл, төрийн нууцад орох шаардлагагvй зvйлvvдэд эдийн засаг, эрvvл мэнд, хvрээлэн буй орчны асуудал зэрэг байж болно.

Б. Хувийн нууц нь хэд хэдэн салбарт ангилагддаг. Ерөнхий журмаар төрийн нууцыг хvртэх асуудал хориотой байдаг бол хувийн нууцын хувьд зvгээр л хязгаарлалт байдаг. Гэхдээ энэ хязгаарлалт гол нь иргэдийн болон байгууллагын эрх ашгийг хамгаалах vvднээс тавигдсан байдаг. Жишээ нь, арилжааны нууц, хувийн амьдралын нууц, нотариатын нууц, эмчилгээний нууц гэх мэт зvйл энэ нууцад ордог.
Иргэдийн амьдралын нэг чухал хэсэг нь тэдний хувийн амьдрал юм. Бvхний тухай хvн болгон заавал мэдэх албагvй. Хэдийгээр энэ нь нийгэмд, нийтэд сонирхолтой ч гэсэн хувийн амьдрал гэдэг зvйлд чухам юу орох вэ гэдгийг бид мэдэж байх ёстой. Тvvнчлэн энэ нь зөвхөн сэтгvvлчдэд ч биш, бvх хvмvvст хамааралтай юм. Хэрвээ хуулиар төрийн юм уу, хувийн чанартай нууц гэж тогтоогдоогvй бол ямар ч мэдээллийг хайх эрх бvгдэд адил тэгш бий. Ганцхан ялгаа нь, төрийн нууцыг хэн дуртай нь хvртэх, тvгээх боломжгvй байдаг. Харин хувийн чанартай нууцын хувьд ямар нэгэн байдлаар хvртэх боломжтой байдаг. Хvн эрхэлж буй ажил мэргэжлийнхээ шаардлагаар бусад хvмvvсийн хувийн амьдралын тухай мэдэж болдог. Мөн бид санамсаргvйгээр хувийн чанартай мэдээллийг олоод мэдчих тохиолдол ч байдаг. Гэхдээ энэ нь тvvнийг тараан дэлгэрvvлэх ёстой гэсэн vг биш юм. Хэрэв хvний хувийн нууцыг задруулсан бол хуулиар хариуцлага тооцох ёстой. Энэ нийтлэг журам нь ялангуяа сэтгvvлчдэд их хамааралтай юм. Дараагийн зарчим нь төрийн байгууллагын vйл ажиллагааны талаарх мэдээлэл хvмvvст нээлттэй байх ёстой гэсэн зарчим юм. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд нь иргэдийг өөрийн vйл ажиллагааны талаарх мэдээллийг олж авах боломжоор хангах vvрэгтэй гэсэн утгаар энэ зарчмын агуулгыг тайлбарлаж болно. Зарим улс оронд энэ мэдээлэл нт нээлттэй, нийтэд ил тод байдаг. Иргэд өөрсдийнхөө эрх ашигтай холбоотой бvх асуудлаар чөлөөтэй мэдээлэл хvртэх эрхтэй байх ёстой. Бид иргэдийн эрх, vvргийн талаар мэддэг бол тvvнд ямар мэдээлэл нөлөөлөх вэ гэдгийг бас мэдэж байх ёстой. Тэгэхээр vvн дээр vндэслэн экологи, хvрээлэн буй орчин, бvс нутгийн эдийн засаг, аж vйлдвэр, эрvvл мэнд· боловсролын асуудлууд бvгд иргэдийн өмнө нээлттэй байх ёстой.

Энэ зарчим дээр vндэслэн шvvн таслах ажиллагаа ил тод байх зарчим гарч ирдэг. Иргэд шударга шvvхээр шvvгдэх ёстой. Шvvн таслах ажиллагаа ямар зарчмаар, ямар шугамаар явдгийг иргэд мэдэх ёстой. Тодорхой салбаруудаас жишээ авч яръя. Улс орон бvрт янз бvрийн зарчим vйлчилдэг. Бид одоо ОХУ-д vйлчилдэг зарчмын тухай яръя. Орост хаалттай гэж зарлагдсанаас бусад тохиолдолд хvн бvр шvvх хурлын танхимд нэвтрэх эрхтэй байдаг. Хаалттай хуралдаан нь vндсэндээ мэдээлэл хvртэх нэг хязгаарлалт болдог. Ийм учраас хаалттай байх vндэслэлvvдийг хуулиар тодорхой тогтоосон байх ёстой. Өөрөөр хэлбэл энэ нь шvvгчийн vзэмж, хvслээр биш зөвхөн хуулиар тогтоогдсон байх ёстой. Шvvгч зөвхөн хуулийн хvрээнд л хаалттай хуралдааныг явуулна. Бусад бvх тохиолдолд дурын иргэн тэр дундаа сэтгvvлчид шvvн таслах хуралдаанд чөлөөтэй орох эрхтэй. Орост vйлчилдэг бас нэг журам нь сэтгvvлч шvvх хуралдаанд оролцохын зэрэгцээ бичлэг хийх эрхтэй. Ерөнхий журмаар сэтгvvлч шvvгчээс заавал зөвшөөрөл авах шаардлагагvй байдаг. Харин цорын ганц нөхцөл нь хэн ч гэсэн шvvх хурлын танхимд журам сахих хатуу vvрэгтэй байдаг.

Мэдээллийг баталгаажуулах 4 төрөл байна. Vvнд:

1. Тэмдэглэл хөтлөх
2. Аудио бичлэг хийх
3. Видео бичлэг хийх
4. Фото зураг авах

Тэмдэглэл хөтлөх, аудио бичлэг хийх нь хэнд ч саад болохгvй. Яагаад гэвэл чимээ гаргадаггvй. Харин видео бичлэг хийх болон фото зураг авах vед чимээ гарч, шvvх хуралд саад учруулж болох юм. Ийм учраас ерөнхий журмаар эхний хоёр vйлдлийг хийхэд ерөнхий шvvгчээс заавал зөвшөөрөл авах шаардлагагvй. Харин сvvлийн хоёрын хувьд заавал зөвшөөрөл авах ёстой. Ийм журам Орост vйлчилдэг бөгөөд энэ нь ОХУ-ын хууль тогтоомжоор зохицуулагдсан байдаг. Хэвлэл мэдээллийн хуулинд дvрс бичлэг хийх болон фото зураг авах нь сэтгvvлчийн салшгvй эрх гэж заасан. Тvvнээс гадна бичлэг хийж байгаа хэрэгсэл нь сэтгvvлчийн хувийн өмч учир тvvнийг хэн ч хурааж авах эрхгvй юм.

Харин АНУ-д ямар ч тохиолдолд шvvх хуралдааны vеэр дvрс бичлэг хийх, фото зураг авахыг зөвшөөрдөггvй. Зөвхөн зураачид л зурж болдог. Шvvх хуралдааны танхимд хэн дуртай нь чөлөөтэй нэвтрэн орох боломжтой байдаг. Шvvгч хэзээ ч тэнд ирсэн хvмvvсээс юу хийж явааг нь асуудаггvй. Харин Орост харамсалтай нь заримдаа асуух, шалгаах, шалгах тохиолдол гардаг.

Хувийн амьдралтай холбоотой мэдээллийн хувьд хvмvvс хувийн амьдрал гэж яг юуг хэлдэг, тvvнд ямар мэдээллvvд хамаардаг болохыг сайн ойлгодоггvй. Урьд нь бvх зvйл ниитийнх байсан учир хvн болгон юм болгоны тухай мэддэг байсан. Гэтэл одоо нийгмийн ач холбогдол бvхий мэдээлэл, өөрөөр хэлбэл, нийгэмд нэр хvндтэй хvмvvсийн тухай мэдээллийг олж авах сонирхол илvv болж байна. Тийм учраас юуг хувийн нууц, ямар мэдээллийг хувийн амьдралтай холбоотой мэдээлэл гэж хэлэх вэ гэдгийг тодорхой болгон хуульчилж, шvvхийн практикт тогтоох хэрэгтэй. Гэхдээ тохиолдол бvрт өөр өөрөөр хандах ёстой. Тухайн асуудал нь нэг хvний хувьд хувийн чанартай асуудал байхад бусад хvмvvсийн хувьд огт өөрөөр ойлгогдоно. Өөрөөр хэлбэл, бусад хvмvvс vvнийг нийгмийн амьдрал л гэж ойлгодог. Жишээлбэл, сонгуульд өрсөлдөөд ялдагдах явдал. Жирийн хvний хувьд энэ нь тvvний хувийн хэрэг. Гэтэл жирийн биш иргэн, тухайлбал, нэр дэвшигч нь нийгмийн зvтгэлтэн байвал бусад хvмvvс тvvний тухай, тvvнийг хэн бэ гэдгийг мэдэхийг хvсдэг. Тэр хvн олон нийтийн арга хэмжээнд оролцож, нийгмийн төлөө vйл ажиллагаа явуулснаар өөрийнх нь хувийн амьдралын хил хязгаар нэлээд буурдаг.

Төрийн байгууллагын vйл ажиллагааны талаарх мэдээлэл хvртэх тухай ярья. Зөвшөөрөл, итгэмжлэл авах нь мэдээлэл хvртэх асуудалтай тодорхой хэмжээгээр холбоотой. Энэ нь бидний хувьд туйлын чухал асуудал юм. Итгэмжлэл нь итгэл хvлээлгэх гэсэн утгатай Патени акреда гэдэг vгнээс гаралтай, эртний Ром, Грект байсан итгэмжлэлийн институтээс vvсэлтэй юм. Тухайн vед бусад орны төлөөлөгчид тэр улсад байхын тулд итгэмжлэл авдаг байсан ба энэ нь одоогийн бидний ярьдгаар дипломатууд байжээ. Харин саяхнаас энэ нь сэтгvvл зvйн институт болж хувирсан. Харамсалтай нь, янз бvрийн шалтгаанаар итгэмжлэл гэдэг ойлголт утга агуулгаа алдаж эхэлсэн. Ихэнх тохиолдолд төрийн байгууллагууд ямар нэгэн хязгаарлалтын хэлбэрээр vvнийг ашиглах болжээ. Итгэмжлэлийн бодит зориулалт нь тухайн байгууллагын vйл ажиллагааны тvшиг тулгуур байх ёстой. Энэ бол зvгээр нэг онолын чанартай vг биш.

Хэвлэл мэдээллийн тухай болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль тогтоомжийн vндсэн дээр итгэмжлэл нь ямар байх ёстойг авч vзье. Парламент болон бусад ямар нэгэн байгууллага итгэмжлэл гаргах эрхтэй байлаа гэж бодвол итгэмжлэл авсан хvмvvс нь тэр байгууллагын хvрээнд vйл ажиллагаа явуулна гэдгээ ухамсарлаж, тодорхой vvрэг хvлээх ёстой. Итгэмжлэгдсэн сэтгvvлчид нэмэлт мэдээлэл хvртэх эрхтэй бөгөөд аливаа товлогдсон хуралдааныг тэдэнд урьдчилан мэдэгдсэн байх ёстой. Парламентын хэвлэл мэдээллийн алба итгэмжлэгдсэн сэтгvvлчдэд хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлын нэг хувийг өгнө. Итгэмжлэл олгосон байгууллага нь сэтгvvлчдийг техникийн бололцоогоор хангах vvрэг хvлээнэ. Vvнд итгэмжлэгдсэн сэтгvvлч хэд байх нь хамаагvй. Бvх л боломж, бололцоогоор хангах vvрэг хvлээнэ. Жишээлбэл, нэг хуралдаан дээр 5 итгэмжлэгдсэн сэтгvvлч ирээд 5-уулаа видео бичлэг хийнэ гэвэл сэтгvvлч тус бvрт хvрэлцэх цахилгаан, тог, гэрэл, сандал, ширээ, бусад тоног төхөөрөмжөөр хангаж өгөх ёстой. Хэрэв 50 итгэмжлэгдсэн сэтгvvлч ирвэл тэднийг багтахааргvй жижигхэн өрөөнд хуралдааныг явуулах ёсгvй гэх мэт. Гэхдээ хамгийн гол нь парламентын танхимд зөвхөн итгэмжлэгдсэн төдийгvй бусад бvх сэтгvvлч нэвтрэн орох эрхтэй байх ёстой. Энэ бол туйлын чухал, хэрэгтэй зvйл юм. Итгэмжлэгдсэн сэтгvvлч, жирийн сэтгvvлч хоёрын ялгаа нь итгэмжлэгдсэн сэтгvvлч бvхий л нөхцөл бололцоогоор хангагдсан байдаг бол жирийн сэтгvvлч өөрөө бvх боломж, бололцоогоо бvрдvvлдэгт байдаг. Итгэмжлэл олгох журмыг тогтоохдоо сэтгvvлчдийн эрхийг хөндөж болохгvй. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжоор тогтоосон ерөнхий зарчмыг зөрчиж болохгvй. Мөн итгэмжлэл олгож байгаа байгууллага нь сэтгvvлчдээс хувийн чанартай мэдээллvvдийг шаардах эрхгvй юм. жишээлбэл, гэрийн хаяг, боловсрол, нууц нэр гэх мэт. Итгэмжлэл олгоход зөвхөн тухайн сэтгvvлчтэй харилцахад хэрэг болох утасны дугаар, байгууллагын хаяг болон нэр байхад л хангалттай. Бусад мэдээллийн хувьд нэг их шаардлагагvй юм. ОХУ-д итгэмжлэл олгох эрх бvхий байгууллага нь журамдаа сэтгvvлчдэд дараахь шаардлагыг тавьдаг.

Vvнд:

1. Зохиомол болон нууц нэр ил тод байх
2. Сvvлийн 3 жилийн дотор бичиж нийтлvvлсэн бvтээлvvдийн жагсаалт
3. Сонин хэвлэлд нийтлvvлсэн материал нь хэвлэл мэдээллийн албаныхны сэтгэлд нийцээгvй тохиолдолд тухайн байгууллага сэтгvvлчийн итгэмжлэгдсэн эрхийг хасах эрхтэй байна. (Энэ нь маш бvдvvлэг заалт учир итгэмжлэл олгох журамд vvнийг аль болох оруулахгvй байх хэрэгтэй.)
4. Субъектив шинжээр сэтгvvлчдийн сонголтыг явуулна. Өөрөөр хэлбэл, итгэмжлэл олгохдоо парламентын vйл ажиллагаа болон тvvний гишvvдийн талаар «бодит бус мэдээлэл»-ийг тараахгvй байх гэсэн зарчмыг баримталдаг. Энэ бол маг утгагvй зvйл юм. «Бодит бус мэдээлэл» гэдэгт чухам юуг хамруулах нь ойлгомжгvй юм.

Итгэмжлэл олгох vйл ажиллагаа нь ердийн бvртгэх журмаар явагдах ёстой. Хэн хvссэн, саналаа ирvvлсэнд нь итгэмжлэлийг олгож болно. Гэтэл энэ журмаас харахад парламентын талаар зөвхөн сайн сайхныг бичдэг сэтгvvлчдэд итгэмжлэл олгоод, шvvмжилдэг сэтгvvлчдэд нь олгохгvй болж таарч байна. Итгэмжлэл нь сэтгvvлчдийг шvvх шvvлтvvр буюу парламентад нэвтрэх эрхийг нь хязгаарладаг хязгаарлалт биш юм. Энэ нь зvгээр л сэтгvvлчдэд нэмэлт боломж олгоно гэсэн vг юм.


Comments


Бичлэг: 11 » Нийт: 37
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. сонин хачин бичлэг
. Хөдөлгөөн
. Гэрэл Цахим хичээл
. монгол хэл 5-анги
. цахим хичээл
. Дэлхийн шилдэг илбэчин
. Илбийн сургалт
. iq тест бөглө
. IQ гэж юу вэ?
. Мэдээлэл гэж юу вэ?
. Мэдээлэл хvртэх нь- зарчмууд, хэвлэл мэдээлэл ба мэдээллийн эрх чөлөө
. Яагаад зөгийнүүд зун тийм их завгүй байдаг вэ?
. Амьтад яагаад өнгөө сольдог вэ?
. Гэр ахуйн АШИГТАЙ 10 зөвөлгөө
. Зөвлөгөө

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Одмаа
. Батбаяр
. Өлзий жаргал
. Баяраа
. Энхсаран
. Баяржаргал
. Ууганням
. Сарантуяа
. Цэцэгдэлгэр
. Хажидсүрэн
. Төгөлдөрмаа
. Оюунсүрэн

Найзууд

Зохиогчийн эрх

© Танин мэдэхүй




:-)
 
xaax