IQ гэж юу вэ? IQ гэдэг үгийг сонсоогүй хүн гэж үгүй байх. Тэгвэл харин IQ гэж яг юу юм бэ? та мэдэх үү. Товчхондоо энэ IQ гэгчийг нэг өгүүлбэрээр тайлбарлавал "Таны оюун ухаан, сэтгэн бодох чадварыг үнэлсэн оноо" гэж ойлгож болох юм. Харин та дэлгэрэнгүй хэсэгээс IQ-г хэзээнээс хэмжих болсон, хэрхэн хэмжидэг, амьдралд нийцэж байна уу? гэх мэт асуултын хариуг авахнээ.
Оюун ухааныг хэмжих болсон түүх 1869 оноос эхэлдэг. Френсис Гальтон, өөрийн үеэл ах Чарльз Дарвины хийсэн ажлын үр дүнг хараад төрсөн сэтгэгдлээрээ "Авьяасыг өвөлж авах нь" (Hereditary Genius) гэсэн бүтээл хэвлүүлжээ...